Ардчилсан намаас жил бүр уламжлал болгон олгодог Ардчиллын тэргүүн дээд шагнал “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-гийн Хулгана жилийн эзэд тодорлоо.
Монгол оронд ардчилал, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг тань үнэлж Ардчиллын тэргүүн дээд шагнал “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-гоор Цэрэнпунцагийн Буяндалай, Жамцайгийн Баасандаш, Цэрэндашийн Ганбат нарыг шагнаж байна.
Цэрэнпунцагийн Буяндалай нь 1989 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ховд аймагт болсон Ардчилсан хувьсгалын жагсаалыг зохион байгуулагчдын нэг юм.
Жамцайгийн Баасандаш нь Ардчилсан хувьсгалыг зохион байгуулалцсан Шинэ дэвшил холбооны үүсгэн байгуулагч юм.
Цэрэндашийн Ганбат нь Ардчилсан хувьсгалын үйл хэрэгт Монголын оюутан залуусыг удирдан, зохион байгуулж оролцож байсан ардчилагчдын нэг юм.
Ийнхүү Монгол оронд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, олон ургалч үзэл, ардчилал, хүний эрх, зах зээл, хувийн өмч, чөлөөт хэвлэл, олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, эрх зүйт төрийг бий болгохын төлөө өрнөсөн 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг санаачлан эхлүүлж, манлайлан удирдсан Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан Социалист Хөдөлгөөн, Шинэ дэвшил холбоодын төлөөллийг 17-р жарны Цөөвөр хэмээх Цагаагчин Үхэр жилийг угтан Ардчилсан намаас Ардчиллын тэргүүн дээд шагнал “ЧИНГИС ХААНЫ ОДОН”-гоор шагналаа.
Мөн 2020 оны Орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан 8 аймаг, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын 14-ээр үүрийг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ” одонгоор шагнав.