Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарсны улмаас гурван хүн амиа алджээ.
Тодруулбал, тус дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:28 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь гурван хүн амиа алдсан байсныг гаргасан байна.
Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.