Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ТИКА-ийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран 2000 өрхөд хүнсний багц тараана

2021 оны 02-р сарын 08 өдөр, 17 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
90b32edb3d8ca36d75255397d2c64776

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Коронавирус цар тахлын үед хүнс, зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний тусламж, дэмжлэгийг зорилтод бүлгийн өрхөд хүргэх ажлыг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ОУБ, ТББ, ААН, иргэдтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд ТИКА-ийн Улаанбаатар дахь Суурин төлөөлөгчийн газраас 2000 өрхөд 10 нэр төрлийн бүтээгдэхүүний багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө.

Тус арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, ХНХЯ-ны харьяа байгууллагын удирдлагууд болон ТИКА-ийн Суурин төлөөлөгч У.Эмрах, Орлогч дарга Г.Сибэл нар оролцлоо.

Дээрх багцыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраар дамжуулан тухайн дүүргийн Онцгой комисстой хамтарч зорилтод өрхөд хүргэх ажлыг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор зохион байгуулна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх