-Аргын тооллын 2 дугаар сарын 5. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 23, хөх бич, эрхтний тэргүүн-15 од, суудал ус, мэнгэ 8 цагаан, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:14-17:58.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд элэг, сүүж, хөл, хөмхийд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
–Луу, хулгана, бич, тахиа, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулайжилтнээ сөрөг муу.
-Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, худаг малтах, мал худалдахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд).