Сар бүрийн нэгнийг “Хүүхдээ сонсох өдөр” болголоо

2021 оны 02-р сарын 04 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
146194488_3711384602264306_2293877126013210413_o

Өмнөговь аймагт сар бүрийн нэгнийг “Хүүхдээ сонсох өдөр” болгохоор боллоо.

Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн онлайн хуралдааныг зохион байгуулж, уг хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна. Хуралд 15 сумын хүүхдийн төлөө зөвлөлийн 170 гишүүн оролцож 2020 оны хүүхдийн төлөө зөвлөлийн ажлын гүйцэтгэл, үр дүнг хэлэлцэн, 2021 оны Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүлэх чиглэл, ажлын төлөвлөгөөнд тусгах асуудлын талаар зөвлөмж чиглэл өгчээ.

“Ковид-19” цар тахлын хөл хорионы үед отроор яваа малчин өрхийн хүүхдүүдийн эрүүл мэнд хамгааллын асуудал, тэдгээр хүүхдүүдийг онлайн хичээлд хамруулахад анхаарах хэрэгтэйг оролцогчид онцолсон байна. Мөн хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй эрсдэлт бүлгийн хүүхдүүд рүү анхаарлаа хэрхэн хандуулах шаардлагатай байгааг хөндсөн байна. Хуралдаанаас хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хариуцлагыг сайжруулах тухай Аймгийн Засаг даргын албан даалгавар гаргах, сар бүрийн нэгнийг “Хүүхдээ сонсох өдөр” болгох шийдвэр гаргалаа. Мөн 2020 оны “Хүүхдэд ээлтэй сумаар” шалгарсан Сэврэй сумын туршлагыг хуваалцсан байна.

Дашрамд дуулгахад, Өмнөговь аймгийн нийт хүн амын 32.8 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлдэг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх