Долоон сар хүртэл ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг төлнө

2021 оны 02-р сарын 03 өдөр, 10 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

КОВИД-19 цар тахлын үед аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн хүндрэлийг шийдэх нэг арга хэмжээ болгож УИХ-аас Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг баталсан.

Дээрх хуулийн үйлчлэлд төрийн байгууллагаас бусад бүх аж ахуйн нэгж, байгууллага 2020 оны 04 дүгээр сараас эхлэн хамрагдаж байна.

 Хуулийн дагуу:

-2020 оны 04 сараас 2020 оны 10 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлсөн.

-2020 оны 10 сараас 2021 оны 01 сар хүртэл 3 сарын хугацаанд зөвхөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 5 хувиар төлж, бусад даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдсөн.

-2020 онд хэрэгжүүлсэн шимтгэлээс чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд урьдчилсан байдлаар 38.4 мянган ажил олгогч, 571 мянган даатгуулагч хамрагдаж, нийт 710.9 тэрбум төгрөгийн шимтгэлээс чөлөөлөгджээ.

-2021 оны 01 сараас 2021 оны 07 сар хүртэл 6 сарын хугацаанд ажил олгогч, даатгуулагч нь зөвхөн тэтгэврийн даатгалын 8.5 хувийн шимтгэлийг тус бүр төлөх ба бусад төрлийн шимтгэлээс чөлөөлөхөөр зохицуулсан. Энэ хугацаанд нийтдээ 198.9 тэрбум төгрөгийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх юм.

Print

Эх сурвалж: ХНХЯ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх