Үнэ шилжилтийн тайлан гаргах тухай

2021 оны 02-р сарын 03 өдөр, 09 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
141736707_3668210169933691_4255262384754341435_o

Татвар төлөгч Та хэдэн төрлийн Үнэ шилжилтийн тайлан гаргах вэ?

1. Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайлан – ҮШТ-01

2. Дотоод үнэ шилжилтийн тайлан (Local file) – ҮШТ-02

3. Ерөнхий үнэ шилжилтийн тайлан(Master file) – ҮШТ-03

4. Улс бүрээр тайлан(CbC) – ҮШТ-04

Үнэ шилжилтийн ажил гүйлгээний жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч бүр гаргана.

Дотоод үнэ шилжилтийн тайлан, Ерөнхий үнэ шилжилтийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор дараах татвар төлөгч гаргана.

• 2019 оны санхүүгийн тайлангаар 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон ;

• Группийн нэгтгэсэн санхүүгийн тайланд үйл ажиллагаа нь тусгагддаг бөгөөд 2019 онд нэгтгэсэн санхүүгийн тайлангаар тус групп нь 6 болон түүнээс дээш тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон группийн гишүүн компани;

• Гадаадын хөрөнгө оруулалттай бүх компани гаргана.

Үнэ шилжилтийн тохируулга хийх хамгийн тохиромжтой аргыг сонгох, хэрэглэх журмын тухай хичээл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх