Өнөөдөр өглөөний 08:00 цагаас МУ-ын Засгийн газар 21 аймгийн удирдлагууд, Онцгой комисстой цахим хурал хийлээ. Цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, Өмнөговь аймгийн хувьд НОГООН БҮС болохтой холбоотой нэн тэргүүнд шийдвэл зохих асуудлыг холбогдох албаныханд уламжиллаа.
Өмнөговь аймгийн хувьд онцлог. МУ-ын эдийн засгийг бүрдүүлэхэд чухал хариуцлагатай ажиллаж байна. УОК-оос гаргасан шийдвэрийг тухай бүр хэрэгжүүлж, аймгийн Засаг дарга, ОК-с албан даалгавар гарган мөрдүүлж буйн зэрэгцээ уул уурхайн ээлжийг журамд нийцүүлэн солих, жолооч нарыг шинжилгээнд хамруулах, БНХАУ-ын Баяннуур аймагтай цахимаар хуралдаж, нүүрс экспортыг нэмэгдүүлэхэд санал солилцох, “Ковид-19” цар тахлаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, тусгаарлан ажиглах байр бэлтгэх зэрэгт орон нутгийн зүгээс төсөв санхүү гарган ажиллаж байна.
2021-02-01-ны өдрийн цахим хурлаар Өмнөговь аймаг дараах асуудлыг дэвшүүллээ.
- Цогт-Овоо сумын постоор өдөрт 200 тээврийн хэрэгсэл, 300 зорчигч нэвтэрч байгаа тул ачаалал эрсдэл өндөр тиймээс дотоодын цэрэг хүч нэмж ажиллуулах
- Түргэвчилсэн тест, эмнэлгийн хувцас хамгаалах хэрэгсэл нөөц бэлтгэх
- Гашуун сухайт, Шивээхүрэн боомтод PCR шинжилгээ авдаг болох, тоног төхөөрөмж шийдэх
- Зөөврийн рентген аппарат, амьсгалын замын аппарат тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар аймгийн удирдлагууд МУ-ын Засгийн газар, УОК-д асуудлыг хөндсөн ба Лхагва гаригийн ЗГ-ын хуралдаанаар оруулж зохих түвшинд шийдвэрлэн ажиллахаа илэрхийллээ.