Номгон суманд тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо

2021 оны 01-р сарын 31 өдөр, 18 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
144856880_3699370266799073_8831001163007953629_n
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын баг Номгонд суманд ажиллаж байна. Энэ үеэр Номгон сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Идэрсүрэн сум орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг ажлын багт уламжилсан. Үүнд 2020 онд ашиглалтад орсон сургуулийн шинэ барилга суулт өгч хана цуурсан, дулааны шугамууд нь хагарсан, халаалтын ялтсан бойлуур цоорсон, сумын төвийн замыг чанартай гүйцэтгүүлэх, ЭМТ-ийн эхо аппарат эвдэрсэн байгаа аж. Мөн төрийн үйлчилгээнд нь автомашины хүрэлцээ муу, фургон машин эвдэрч 2020 оны 7-р сараас хойш ашиглагдаагүй байгааг ажлын багт танилцуулжээ. Ажлын баг зарим байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцан, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.
Номгон сумын хувьд 807 өрхийн 2558 хүн амтай, жилийн эцсийн мал тооллогоор 306547 толгой мал тоолуулж, өмнөх оноос 3685 толгой малаар өссөн байна. Өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд 568 малчин өрхийн 296221 толгой мал дээр өөр аймаг, сумдын оторчид нэмэгдэн нийт 711 өрх, 397437 толгой мал Номгон сумын нутагт өвөлжиж байгаа аж. Тус сумын 12 өрхийн 10 мянга гаруй мал зүүн сумдад оторлож яваа юм.
144959569_3699370213465745_5101363459179538137_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх