Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санал хүсэлт хүлээн авдаг дугаараа операторын сүлжээнд анх удаа холболоо.
“Цахим Өмнөговь” хөтөлбөрийн хүрээнд энэхүү сүлжээнд холбосноор төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулж байгаа юм. Иргэд 70530001 дугаарт залгаж өргөдөл, гомдол, мэдээлэл өгдөг байсан бол операторын сүлжээнд шилжсэнээр хэлтсүүдтэй холбогдож, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэхэд дөхөм боллоо.
Аймгийн ЗДТГ-ын ОНХА-ны мэдээллийн ажилтан Э.Мягмарсүрэн “70530001 дугаарт залгаснаар өргөдөл, гомдол, хүсэлтээ харьяа хэлтсийн мэргэжилтэнтэй шууд холбогдон өгөх боломжтой болсон. Хэн нэгний хувийн дугаараар холбогдох бус энэ дугаарт залгаснаар албан ёсны хариултаа зохих төрийн албан хаагчаас хүлээн авах боломжтой. Мөн аймаг орон нутагт хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг автомат хариулагчаас хүлээн авч болно” гэлээ.