ОХУ-д суралцагсдын анхааралд

2021 оны 01-р сарын 31 өдөр, 19 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
consul

ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамнаас зарим их, дээд сургуулиудын өдрийн ангийн сургалтын үйл ажиллагааг “Роспотребнадзор”-тай зөвшилцсөний үндсэн дээр 02 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн танхимын горимоор зохион байгуулахыг зөвшөөрөв. Уг шийдвэртэй холбогдуулан Москва, Санкт-Петербург хотын их, дээд сургуулиудын хичээл танхимын горимонд шилжиж байгаа болно.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан улсын хил нь харилцан нээгдээгүй орнуудын оюутан (монгол оюутнууд үүнд хамааралтай)-ууд 2020 оны 9, 10 дугаар сарын жишгээр зайнаас хичээлдээ оролцоно.

Иймд, оюутан залуусыг харьяа сургуулийнхаа холбогдох нэгж, албадтай шуурхай холбогдон зайны сургалтад хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг авахыг зөвлөж байна. Жич: тухайн сургуулийн онцлог, зохион байгуулалт, санхүү, хүний нөөцийн хүчин чадал, нөөц бололцоо болон бусад шалтгаанаас хамааран зайны сургалтын нөхцөл харилцан адилгүй байгааг анхаарах нь зүйтэй юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх