Монголын улаан загалмай нийгэмлэг ХӨСҮТ-д дэмжлэг үзүүллээ

2021 оны 01-р сарын 29 өдөр, 16 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
C0070T01

Монголын улаан загалмай нийгэмлэг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн талбарын тархвар судлаачдын багт буюу халдварын голомттой бүсэд ажиллаж байгаа 50 ажилтанд  4 улирлын иж бүрэн хувцас, хэрэгcлэл, бэлэн байдлын аранз зэрэг нийт 33 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, 2021 оны 1 сарын 28-ний өдөр хүлээлгэн өглөө.

Талбарын тархвар судлаачид халдварын голомттой бүсэд очиж, тандалт  судалгаа хийх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд оролцдог аж.

Бэлэн байдлын цүнхэд амны хаалт, ариутгалын бодис, халдвар хамгааллын хувцас, хэрэгслэл багтсан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх