Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн Банк Группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм.
Энэ хүрээнд Дэлхийн Банкнаас Сангийн яамтай хамтран зохион байгуулсан цахим зөвлөлдөх уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа холбогдох албан тушаалтнуудын хамт оролцож, Түншлэлийн Стратегийн баримт бичгийн төсөлд дурдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Зөвлөлдөх уулзалтад Засгийн газрын хэрэг эрхлэх газар, бүх яамд, тэдгээрийн харьяа агентлаг, байгууллагууд, газар нэгжийн төлөөлөл бүхий 70 орчим албан тушаалтнууд оролцлоо.