2021.01.25-28-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 784 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 598 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж бэртсэний 2 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутаг 3 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
– Явган зорчигч мөргөх хэлбэрээр –4
– Онхолдох хэлбэрээр-1
– Мөргөлдөх хэлбэрээр-1
– Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2021.01.26-ны өдрийн 13.34 цагийн орчимд Өмнөговь аймаг Хонгор сум Мандах баг “Сайжрах гэх газар” /аймгийн төвөөс баруун хойш 17 км/ асфальтан замд Toyota Estima маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын 2 хүний амь нас хохирч, мөн зорчигч 3 хүн гэмтсэн.
2021.01.25-ны 03.30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг, Толбот сум 2-р баг “Хар сайр” гэх газар /сумын төвөөс хойшү 35 км/ асфальтан замд Toyota corolla маркийн автомашин онхолдож, жолооч К-н амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 160 зөрчил илрүүлсний 85 нийслэлд, 75 орон нутагт тус тус бүртгэгдсэн байна.
МУ-ын ЗХД-д суудлын автомашинд болон ачааны автомашинд 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана гэж заасан байдаг тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.