Зэрлэг ан амьтдад өвс тэжээл тавьж өглөө

2021 оны 01-р сарын 29 өдөр, 10 цаг 49 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60137a5c7178f0.93636487

Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгалийн үзэсгэлэнт Их газрын чулуу тусгай хамгаалалттай газарт нутагладаг гөрөөс, зээр, аргаль, угалз зэрэг амьтад өвс тэжээлийн дутагдалд ороод байна. Иймд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн ажилтнууд тус байгалийн цогцолборт газарт зэрлэг ан, амьтдын гүйдлийн дагуу өвс тэжээл байрлуулж өгчээ.

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн нийгмийн хариуцлагын томоохон үүргийн нэг нь байгаль орчин, зэрлэг ан амьтнаа хамгаалах юм. Нийгмийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн хамт олон өнгөрсөн сард ч Их газрын чулуу” тусгай хамгаалалттай газрын захиргаанд 500 боодол өвс, тэжээл хүлээлгэн өгч байсан аж.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх