-Аргын тооллын 1 дүгээр сарын 29. Баасан (Сугар) гараг (2021)
-Билгийн тооллын 16, улаагчин үхэр, үнэг-8 од, суудал уул, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:23-17:47.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
–Хүний сүлд чих, эрүү, өвчүү, хөлний эрхийд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс бүү засуул өвчин тусахтул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Тахиа, могой, үхэр, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газрын ам нээх, лам болох, эм найруулах, хурим хийх, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд).