ЛХАГВААГИЙН ЭРДЭНЭБУЛГАН
(1940-2021)
Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн театрын найруулагч Лхагваагийн Эрдэнэбулган таалал төгсөж, урлаг, нийгэм соёлын ертөнцөд нөхөж баршгүй хүнд гашуу тохиолоо.
Л.Эрдэнэбулган нь 1940 онд Булган аймгийн Бугат сумын “Бухын Гол” гэдэг газар төржээ. 1962-1967 онд Болгар улсын Софи хотын Хөгжмийн дээд сургуульд дуулаач, 1975-1980 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Хөгжмийн Их Сургуульд хөгжмийн театрын найруулагчийн мэргэжлээр суралцаж төгссөн.
Тэрээр 1957-1960 онд Булган аймгийн соёлын ордонд дуучин, 1960-1962 онд УХДТ-т дуучин, 1967-1975 онд ДБЭТ-т гоцлол дуучин, 1980-1990 онд тус театрт найруулагч, ерөнхий найруулагч, 1990-1993 онд театрын дарга, уран сайхны удирдагч, 2000-2004 онд БСШУЯ-ны сайдын зөвлөхөөр тус тус ажилласан.
Дуурь бүжгийн эрдмийн театрт бүтээсэн дүрүүд:
Л.Мөрдорж “Хөхөө Намжил” – Галдан
Б.Дамдинсүрэн “Шарай голын гурван хаан” – Барс
Д.Лувсаншарав “Хан бүргэд” – Дэмчигбал
Ж.Пуччини “Чио чио сан” – Шарплес
В.Мурадели “Октябрь” – Илюша
Ш.Гуно “Фауст” – Валентин
С.Рахманинов “Алеко “- Алеко
Б.Дамдинсүрэн “Шивээ хиагт” – 1-р цэрэг
Б.Дамдинсүрэн “Мартагдашгүй 42 хоног” -Д. Сүхбаатар
Б.Сметан “Худалдагдсан бэр” – Крушин
Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” – Юндэн
НАЙРУУЛСАН ДУУРИУД:
Ж.Россини Севилийн үсчин /1979 С.ГончигсумлааҮнэн /1980/
Ж.Пуччини Тоска /1981/ А.Даргомыжский Лусын дагина /1982/
М.Коваль Чоно ба долоон ишиг /1983/ Ж.Бизе Кармен /1984/
Г.Дарамзагд Нүүдлийн зам /1984/ Д.Лувсаншарав Нүцгэн ноён /1985/
Х.Билэгжаргал Ламбугайн нулимс /1986 М.Минков Хөгжмийн гайхамшиг /1986/
Ц.Нацагдорж Үүлэн заяа /1988 Х.Билэгжаргал Гэрэл сүүдэр /1989/
Ж.Верди Отелло /1989/ Ц.Нацагдорж Өгөдэй хаан /1991/
Ж.Пуччини Турандот /1990/ Ж.Верди Трубадур /1994/
Д.Жанчив Хөх торгон дээл /1994 Ц.Нацагдорж Гэсэр /1995/
Ж.Пуччини Тоска /1996/ Б.Дамдинсүрэн Учиртай гурван толгой /1997/
С.Рахманинов Алеко /1997/ Ж.Россини Севилийн үсчин /1998/
Л.Мөрдорж Хөхөө Намжил /1999 О.Николай Виндзорын овжин авхай нар /2002/
Б.Шарав Чингис хаан /2003/ Г.Алтанхуяг Өэлүн эх /2006/
Л.Мөрдорж Хөхөө Намжил /2019/
Тэрээр 1988 онд “Үүлэн заяа” дуурийг амжилттай найруулан тавьсан тул Соёлын яам, МУАХ-ны оны шилдэг уран бүтээлийн шагнал хүртжээ. Энэ дуурийг найруулахдаа хөгжмийн драматурийг дүрээр гаргахад онцгой анхаарч, дуулах, бүжиглэх үйлдлийг тайз чимэглэлтэй нягт холбон, дүр бүрийн дотоод ертөнцийг түүний хөг аялагаар тодорхойлсон нь амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн 1991 онд “Өгөөдэй хаан” дуурийг найруулан тавьсны учир дээрх шагналыг дахин хүртжээ. 1992 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цол хүртсэн.
Түүнийг манай ард түмэн Хатанбаатар Магсаржав дүрээр нь сайн мэдэх билээ. Мөн “Үхэж үл болно”, “Чин ван Ханддорж” зэрэг 10-аад кинонд найруулагчаар ажиллажээ.
Талийгаачийн хөдөлмөрч хичээнгүй, эгэл даруу зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ