-Аргын тооллын 1 дүгээр сарын 27. Лхагва (Буд) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 14, хөхөгчин гахай, өглөгт охин-6 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Их хар өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:25-17:44.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
–Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
–Туулай, хонь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, морьжилтнээ сөрөг муу.
-Мал худалдах, хот балгадын үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, номын хурим, ном заалгах, гөлөг тэжээх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн.Бэрийн үйл, мод таслах, газар малтах, худаг шуудуу малтах, үхэгсдийг оршуулах, хатуу үйл ажил хийх, лам болох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар (Гандантэгчэнлин хийд).