Багануур ХК өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотын бүх дулаан цахилгааны станцууд болон Дархан, Эрдэнэт зэрэг аймаг хотуудын станцуудтай 2020 оны гэрээгээ дүгнэж 2021 оны гэрээг байгууллаа.
ДЦС-ууд 2020 оны хамтын ажиллагаа, нүүрсний чанар стандартад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан цахилгаан дулааны станциудын нүүрсний захиалга нэмэгдэж нэгдүгээр сард төлөвлөгөөнөөс 40 мян.тн нүүрс илүү олборлоод байна. Өнөөдрийн /2021.01.26/ байдлаар станцуудын гадаах Багануурын нүүрс 8-10 хоногийн нөөцтэй.
Шинэ оны эхэнд шинэ техникүүдээ хүлээн авсан уурхайчид урам зориг дүүрэн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө жигд биелүүлэн ажиллаж, хоногт дунджаар 232 вагон нүүрсийг станцуудад нийлүүлж байна.