2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хөнгөлөлттэй эмийн 523,084 жор цахимаар бичсэнээс 49 хувь нь даралт бууруулах эм эзэлж байна. Харин эмийн сангаас авсан эмийн тоо 443,973 байна.
Цахим жороор хамгийн олон бичигдсэн эмүүд:
Даралт бууруулах 49 хувь,
Цус шингэлэх эм 10 хувь,
Тархины үйл ажиллагаа сэргээх эм 8 хувь,
Цөс шингэлэх эм 9 хувь,
Ходоодны хүчил бууруулах эм 9 хувь,
Зүрхний цусан хангамж сайжруулах эм 8 хувь,
Өвдөлт намдаах эм 7 хувь байна.