Ерөнхий боловсролын бүх сургууль нь сургалтын танхимтай болсон анхны аймаг боллоо

2021 оны 01-р сарын 21 өдөр, 11 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
DSC7005-1-6ygo6b24vii4o1usn0gps0ni71s0nrw591t8lyhbtj4

Завхан аймгийн Онцгой байдлын газраас санаачлан сурагчдыг гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах зөв дадал хэвшилтэй болгох, аюулгүй эрсдэлгүй орчинд сурч боловсрох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн ерөнхий боловсролын 29 сургуульд “Гамшгаас хамгаалах сургалтын танхим”-ыг байгууллаа.

    Тус танхимыг байгуулах болзолт уралдааныг зарлан  эхний гурван байрт  шалгарсан сургуулиудын захирлыг “Дэлхийн зөн-Монгол” ОУБ-тай хамтран шагнаж урамшуулсан байна.

  Ингэснээр улсын хэмжээнд анх удаа ерөнхий боловсролын бүх сургууль нь Гамшгаас хамгаалах сургалтын танхимтай болсон аймаг боллоо гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх