Даланзадгад сумыг хөгжүүлэхээр 2021-2024 онд 6 хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Засаг даргын зөвлөлийн анхдугаар хурлаар иргэн бүрт хүрэх дэвшилтэт хөтөлбөрийг хэлэлцсэн байна.
Үүнд “Чадварлаг багш хөгжсөн хүүхэд”, “Даланзадгадад үйлдвэрлэв”, “Дэвшилтийг өрх бүрт”, “Дэвшилтэт хотын оюунлаг залуус”, “Эрүүл иргэн амжилтын тулгуур”, “Оюуны үр” хөтөлбөрт иргэд болон байгууллагаас санал аван хөтөлбөртөө тусгажээ.
Даланзадгад сум нь 70 гаран мянган хүн амтай бөгөөд найман багт хуваагдан төрийн ажил үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэхээр ажиллаж байгаа юм. Тус суманд ерөнхий боловсролын 6 сургууль 1 коллеж үйл ажиллагаагаа явуулдаг.
цогтцөцийд говийн төв шинэ сайхан төлөвлөлттэй хот байгуулсан нь дээр дээ.