Өнгөрсөн 2020 оны эцэс гэхэд өрх толгойлсон эхчүүд 70.3 мянга болж, өмнөх оныхоос 506 (0.7 хувь)-гаар нэмэгдэж, өрх толгойлсон аав 16.4 мянга болж, өмнөх оныхоос 1356 (7.6 хувь)-гаар багасав.
Ээжүүдийн 37.8 (53.7 хувь) мянга нь 3 хүртэлх, 25.6 мянга (36.4 хувь) нь 3-5 хүртэлх, 7.0 мянга (9.9 хувь) нь 6 ба түүнээс дээш гишүүнтэй өрхийг толгойлж байна.
Улсын хэмжээнд 2020 онд 38.0 мянган өнчин хүүхэд байгаагийн 3.0 мянга (8.0 хувь) нь бүтэн, 35.0 мянга (92.0 хувь) нь хагас өнчин хүүхэд гэдгийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Нийт өнчин хүүхдийн 3.6 мянга (9.6 хувь) нь 0-4 насны, 9.5 мянга (25.0 хувь) нь 5-9 насны, 13.7 мянга (35.9 хувь) нь 10-14 насны, 3.9 мянга (10.3 хувь) нь 15 насны, 3.7 мянга (9.7 хувь) нь 16 насны, 3.6 мянга (9.5 хувь) нь 17 насны хүүхэд байна.
өрх толгойлсон эх болон эцгүүдэд хандсан ажил цэцэрлэгээр хангах тусгай бодлого хэрэгтэй дээ.
ireedui bol bas l burheg l haragdaj bndoo.
Aimaar baina
Tejeegchee aldsani tetgemjiin nemeesei. Minii 2 huuhed sardaa niileed 188000 tug avdag. 11-14 nastai. Mongol ulsiin zasgiin gazar has bolon buten unchin huuhduuddee ontsgoi anhaaral handuulaasai gen uhdeg. Ted eh orni ireedui.