Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тэр дундаа нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тал цахимаар хуралдлаа.
Манай зүгээс хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах саналыг тавьсан юм.
Тодруулбал:
-Гашуун сухайт боомтоор гарах нүүрс тээвэр экспортыг сайжруулж өдөртөө 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
-PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулах 5 хоног байсан бол 7 хоног болгох, шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байсан бол 08:00-15:00 цаг болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулах зарчмаар нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх саналыг онцолж уламжилсан юм. Үүний зэрэгцээ “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор хил боомтын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа харилцан мэдээлэл солилцлоо.