Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-аас эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг шинэчилнэ. Уг бүртгэлийг УОК-т хүргүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан нутаг буцах хүсэлтэй хүмүүсийн бүртгэлийг шинээр хийхээр болжээ.
Нутаг буцах хүсэлтэй иргэд ажлын өдрүүдийн 09.00-17.00 цагийн хооронд өөрийн оршин сууж буй хот, мужийг хамаарч буй ДТГ-т хандан, 2021 оны нэгдүгээр сарын 13-ны дотор бүртгүүлэх шаардлагатай юм байна.