“Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-наас олгоно

2021 оны 01-р сарын 12 өдөр, 13 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
odon

 “Насны хишиг” болон “Эхийн алдар” одонтой ээжүүдийн тэтгэмжийг 2 дугаар сарын 10-наас олгох талаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тиймээс дээрх төрлийн тэтгэмжийг авдаг ахмад настан болон эхчүүдийг И-халамж цахим сайт руу орж арилжааны банкууд дахь харилцах дансаа бүртгүүлэхийг мэдэгдлээ.

Нийгмийн халамжийн систем 2020 оны 8 дугаар сараас цахимд шилжээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор халамжийн 6 төрлийн үйлчилгээ авдаг иргэд И-халамж цахим сайтад дансаа холбох шаардлага үүссэн юм. Иргэд дансаа үнэн зөв холбосноор халамжийн мөнгө дансанд нь бүрэн орно. Үүнд “Насны хишиг”, Эхийн алдар” одонтой ээжүүдийн мөнгөн тусламж авдаг иргэд онцгой анхаарч, сар шинийн баяраас өмнө бүртгүүлэх шаардлагатайг Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдэгдэж байна.

Бүртгүүлэхийн тулд иргэд халамж үйлчилгээний төвүүдэд заавал өөрийн биеэр ирэх албагүй, И халамж.мн сайт руу орж цахимаар нэр, регистрийн дугаар зэргээ бүртгүүлж тэтгэмж авах банкны нэрээ бичээд тэтгэмж авах хүсэлтээ гаргахад л болно гэдгийг мэдээлж байна. Иргэдийн данс холболтын ажлыг аймаг, орон нутагт Халамжийн хэлтсээр дамжуулан хийж байна. Ингэхдээ аймаг, сум, орон нутагт оршин суугаа иргэд утсаар холбогдох юм уу, өөрийн биеэр ирж бүртгүүлж болох нь.

Өнөөдрийн байдлаар “Насны хишиг”-ийн үйлчилгээг авдаг ахмадын 80 хувь нь харилцах банкны дансаа бүртгүүлээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх