ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ

2021 оны 01-р сарын 10 өдөр, 13 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
baby

Эрүүл мэндийн яамнаас хоногийн мэдээ ирүүллээ. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээг хүргэж байна. (2021.01.10-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1753  дуудлага ирснээс 691 нь яаралтай тусламж, 1062 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1798 хүн мэдээлэл авчээ.
Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2095 хүн үйлчлүүлжээ.

ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр мэндэлжээ. Нийт 33 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 138 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.
Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлээрэй!

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх