Улаанбаатарт өдөртөө 15 градус хүйтэн

2021 оны 01-р сарын 10 өдөр, 07 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaarr

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2021 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01 дүгээр сарын 10ы 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр багавтар үүлтэй, бусад хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:  Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,  Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 29-34 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг болон Туул, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар  шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх