МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн даргаар М.Наранбаатар томилогдлоо

2021 оны 01-р сарын 07 өдөр, 19 цаг 04 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3800d891ef0a100e0dfb547a2c3dbec0_x3

МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн ээлжит гишүүдийн нэрс тодорч, МҮОНРТ-ийн Ерөнхий захирал асан М.Наранбаатарыг даргаар сонголоо.

УИХ-ын №44 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн эрхийн хугацаа дуусч, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдсөн Үндэсний зөвлөлийн дарга асан Б.Энхмандах, Үндэсний зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга Д.Цэндсүрэн, Үндэсний зөвлөлийн гишүүн Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд, Д.Нямсамбуу нарын оронд УИХ-ын №43 тогтоолоор 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс  шинээр Д.Ганболд, М.Наранбаатар, Д.Цоодол, Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Д.Оюун-Эрдэнэ нар томилогдсон юм.

Харин өмнөх гишүүдээс Н.Жанцан, Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ, Д.Өлзийбаатар, С.Алтанцэцэг, Д.Батсүх, В.Бат-Эрдэнэ, Х.Чилаажав нар ажиллахаар болов.

Сонирхуулахад, дээрх Үндэсний Зөвлөл өнгөрсөн онд 12 удаа хуралдаж, 19 тогтоол шийдвэр гаргажээ.

Мөн хяналтын зөвлөл 15 удаа хуралдаж, 12 дүгнэлт гарган Үндэсний зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх