НӨАТ-ын баримтаа энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй

2021 оны 01-р сарын 03 өдөр, 16 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nuat

 Татварын ерөнхий газраас 2020 оны НӨАТ-ын IV улирлын буцаан олголт авах иргэдийг энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтуудаа бүртгүүлэхийг анхааруулав. Тодруулбал, иргэд өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ны худалдан авалтын баримтаа бүртгүүлэх юм. Энэ сарын 8-ны 23.59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээгүй тохиолдолд буцаан олголт авах боломжгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг өнгөрсөн оноос эхлэн улирал бүрд олгодог болсон. Ингэхдээ дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард багтаан иргэдийн бүртгэлтэй дансанд нь шилжүүлэхээр хуульчилсан юм. Өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 869 мянган иргэн 35.8 тэрбум,  хоёрдугаар улиралд 38.2 тэрбум төгрөгийг 901.6 мянган иргэнд, III улиралд 993,469 иргэнд 43.4 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх