Өнгөрсөн долоо хоногт “Хотынхондоо тусалъя” аяны хүрээнд зорилтот бүлгийн 15 мянган айл, өрхөд үндэсний есөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг нийслэл хотын есөн дүүргийн иргэдэд хүргэж дууссан байна. Тус аяны үргэлжлэл болох малчдаас “Хотынхондоо хониор тусалъя” аяны хүрээнд хандивласан 7000 орчим хонины махыг савлаж ариутган айл өрхүүдэд хүргэхээр төлөвлөж байгаа аж. Эхний аймгуудаас 700 гаруй хонины мах одоогоор ирээд байгаа тухай АН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд хэллээ.
Мөн үргэлжлүүлээд “малчдадаа туслах аян” өрнүүлэхээр болсон тул жижиг, дунд үйлдвэрлэгчдийг Ардчилсан намын хэрэг эрхлэх газартай хамтран ажиллахыг урилаа. Тус аяны хүрээнд малчдад хэрэгтэй малын нэмнээ тэргүүтнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээрээ оёулж бизнесийг нь дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх газартай холбогдох утас: 98061206, 98041206