Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржоор ахлуулсан ажлын хэсэг Гурвантэс суманд ажиллаж байна

2020 оны 12-р сарын 30 өдөр, 13 цаг 58 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
133374754_3617666568302777_8841987825629292958_o

“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, зохих арга хэмжээг шуурхай зохион байгуулж ӨМНӨГОВЬ_НОГООН_БҮС болох зорилго дор ажиллаж байгаа юм. Халдваргүй буюу ногоон бүс болсноор бид Шивээхүрэн, Гашуун сухайт боомтоор нүүрс тээвэрлэлтийг тусгай журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан хийж МУ-ын эдийн засгийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Р.Сэддоржоор ахлуулсан баг Гурвантэс суманд ажиллаж сумын Шуурхай штабын төлөвлөгөө, арга хэмжээ, тулгамдсан асуудал, сумын эмнэлгийн үйл ажиллагаа, асуудал бэрхшээлтэй танилцаж, цар тахлын үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлан өөрсдийн эрүүл мэндээ хамгаалан ажил үүргээ гүйцэтгэхийг анхааруулсан юм. Гурвантэс сумын хувьд онцгой бүс. Тухайлбал БНХАУ-тай хил залгаа оршдог төдийгүй Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумаас хамгийн алслагдмал. Энэ утгаараа Шуурхай штаб илүү хариуцлагатай, ачаалалтай ажиллаж байгаа юм.

Суманд ажиллах үеэрээ Шуурхай штабын алба хаагч нарт хэрэгцээтэй гар халдваргүйжүүлэгч, маск зэргийг шийдэж өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх