“Ган үзэг 2020” сэтгүүл зүйн салбарын шилдгийн шалгаруулалт эхэллээ

2020 оны 12-р сарын 29 өдөр, 16 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2ff21007dc6086a7ab411faad82c685b

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх

ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, “Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” номинацаар шилдгийг тус, тус шалгаруулна. Ковид-19 корона вирусийн халдвар тархалтаас сэргийлэх хөл хорионы дэглэмээс шалтгаалан шилдгийг шалгаруулах номинаци, журамд өмнөх жилийнхээс өөрчлөлт орсны зэрэгцээ шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна.
ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА
  • Шилдэг телевиз – 1
  • Шилдэг радио – 1
  • Шилдэг мэдээллийн сайт – 1
  • Шилдэг сонин – 1
  • Шилдэг сэтгүүл – 1
  • Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл – 1

ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ

  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч – 1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч-1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч-1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч – 1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч – 1
  • Шилдэг редактор – 1
  • Шилдэг менежер – 1
  • Шилдэг судлаач – 1
ТАВИГДАХ ШААРДЛАГА
  • Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
  • Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
  • Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхийн хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
  • Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
  • Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
    • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
    • Салбарын мэргэжлийн холбоодын санал дүгнэлт 30 хувь
    • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 503 тоот. Утас: 11-330948, 94111727
И-Мэйл: mseonline@yahoo.commsneonline@gmail.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2020 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс 2021 оны нэгдүгээр сарын 13-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг МСНЭ үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2021 оны нэгдүгээр сарын 16-нд зарлана.
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН АЖЛЫН АЛБА

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх