Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Засаг даргын орлогч Ч.Баяржаргал нар Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаа, цар тахлын үед хэрэгжүүлж буй төлөвлөгөө, тулгамдаж буй асуудалтай танилцлаа. Тус аймгийн Эрүүл мэндийн газар нь 4 хэлтэс, 28 мэргэжлийн алба хаагчтайгаар хүн ардын эрүүл энхийн төлөөх бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Ковид-19 цар тахлын үед зөв удирдлага арга зүйгээр хангах, цаг алдалгүй түргэн шуурхай арга хэмжээг хэрэгжүүлэх нь тэдний үүрэг билээ. Энэ үеэр ЭМГ-ын үйл ажиллагааг дэмжин Приус-41 маркийн автомашиныг албан хэрэгцээнд гардуулж өгсөн юм.
Өмнөговь: Эрүүл мэндийн газар шинэ автомашинтай боллоо
2020 оны 12-р сарын 25 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )