МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар Т. Билэгсайхан томилогдлоо

2020 оны 12-р сарын 24 өдөр, 11 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
a18a68c18cd3e53d8f07073065bc96d9

Монгол Ардын Нам/МАН/-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн даргаар Тогмидын Билэгсайханыг томиллоо.

Т.Билэгсайхан БНТУ-ын Гази Их сургуульд Улс төр судлал, нийтийн удирдлагын бакалавр, МУИС-д Улс төр судлалаар тус тус суралцаж төгссөн. Улс төр судлалын магистр зэрэгтэй. МУИС-д Эдийн засгийн онол, БНТУ-ын Анадолу Их сургуульд банк, даатгал, Зүүн Финландийн Их сургуульд улс төр судлалын чиглэлээр тус тус суралцаж, мэргэшил дээшлүүлсэн намын залуу боловсон хүчнүүдийн нэг юм.
Тэрбээр МАН-д Улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын Холбооны УЗ-ийн гишүүн, Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, МУИС-д багшаар ажиллаж байсан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.57.93..***)
    2020/12/24 12:19

    залгамж халаа бэлтгэж байгаа нь зөь АН шиг хөгшчүүл нь байраа тавьж өгөхгүй бол онигоо

    (0) (0)