Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

2020 оны 12-р сарын 22 өдөр, 11 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mos-copy-copy-6phdyn3n5zqiikhw575ga0g1sme5nozjxdknttnki0w-6tb0ox1kbf745l1voechj879lco7ilybc9wmqblnmm8-6xsh8pielz4gy6hfuswnw3mf3dwagpe2wh8zw77vozk-6y25k7eoizr0k2hy5zi7cdvnx7z7zc5pv86tvb44ugw

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдсэн хэдий ч 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байна.

Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдаад мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх