-Аргын тооллын 12 сарын 19. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 5, улаан бич, тооно-22 од, суудал ус мэнгэ 2 хар, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:01.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих сайн. Гэвч бар, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Ном унших, замд гарах, насны буян бүтээх, эд мал авах, хот байшин барих, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, баясгалангийн хурим, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, бэрийн үйл, модны үйл, үхэгсдийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар