БНПУ ЭСЯ-аа Улаанбаатарт хотод нээх шийдвэр гаргалаа

2020 оны 12-р сарын 18 өдөр, 12 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56-1024x482

Бүгд Найрамдах Польш Улс Улаанбаатар хотод ЭСЯ-аа нээх шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 8-нд гаргасныг тус улсын Сеймийн Дэд маршал, хатагтай М.Гошевска, Гадаад хэргийн дэд сайд М.Пшидач нар Элчин сайд Б.Доржтой тус тус уулзаж, албан ёсоор мэдэгджээ.

Уулзалтын үеэр Элчин сайд Б.Дорж Польшийн Засгийн газар ЭСЯ-аа Улаанбаатарт нээх шийдвэр гаргасанд баяр хүргээд энэхүү алхам нь хоёр талын харилцааг улам идэвхжүүлж, эдийн засгийн хамтын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

БНПУ-ын Гадаад хэргийн сайдын дээрх шийдвэр 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсноор ЭСЯ нээх бэлтгэл ажил эхэлж, улмаар Улаанбаатар хотноо БНПУ-ын Элчин сайдын яам албан ёсоор нээгдэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх