Ахлах ахлагч Т.Гантулгад иж бүрэн таван ханатай гэр бэлэглэж, мөнгөн тусламж үзүүллээ

2020 оны 12-р сарын 15 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
J1A7944-6xyvfnneidzxurg9obr1gt1ul6d0c2w1vqcabzmt5j4

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Т.Гантулгад “Ашидын гүүр” ТББ-аас иж бүрэн тавилгатай таван ханатай гэрийг бэлэглэсэн бол Онцгой байдлын ерөнхий газраас гурван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүллээ.

 Тэрбээр ам бүл есүүлээ. Эхнэрийн төрсөн дүү нь гэр бүлийнхээ хамт 2017 онд авто осолд орсны улмаас өнчин үлдсэн таван хүүхдийг нь өөр дээрээ авч, өөрийн хоёр хүүхдийн хамт өсгөн хүмүүжүүлж байгаа юм. Мөн өөрийн гэсэн хашаагүй, гэр түрээслэн амьдардаг байжээ.

  Ахлах ахлагч Т.Гантулга нь Онцгой байдлын байгууллагад 15 дахь жилдээ ажиллаж байгаа тэрбээр гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлсэн. Гал сөнөөгчөөр ажиллах хугацаандаа 128 удаагийн галын дуудлагаар ажиллан, 85 удаагийн гал дээр байлдааны тархалт хийн ажиллаж, гурван хүний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан. Мөн Заан тэрэлж, Чулуутын бага асганы ам, Их тэнгэрийн аманд гарсан ой, хээрийн түймрийн томоохон голомтуудад үүрэг гүйцэтгэн, гал түймрийг тархаалгүй богино хугацаанд унтрааж ажилласан байна. Харин гал унтраах автомашины шатны техникч мэргэжилтнээр 2003 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. зочин
     (103.57.95..***)
    2020/12/16 14:03

    байр л хэрэгтэй л байна даа

    (0) (0)