Өнөөдөр зулын 25-ны их Дүйчин өдөр тохиож байна

2020 оны 12-р сарын 10 өдөр, 10 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
z9wnxdxfk82fwcdmsml3-small_large

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 25 буюу Зулын 25-ны Дүйчэн өдөр тохиож байна. Өвлийн эхэн сарын 25 бол Богд Зонховын мэндэлсэн мөн мөнх бусыг үзүүлсэн өдөр юм. Монголчууд энэ өдрийг эрт үеэс тэмдэглэн өнгөрүүлж буянд шамдсаар ирсэн билээ.

Бурханы шашинт улс орнууд түүний дотор монголчууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг ”Зулын 25″ буюу “Богд ламын дүйчэн” өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул хүж өргөж, их ерөөл хурдаг уламжлалтай. Айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани, мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маа­ни, мэгзэм түм болон арвижиж, их буян хураадаг байна.

Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг. “Зулын 25”-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: “Ум зула зула бара бара зула суухаа” тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал “Мэгзэм” олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх