Хөл хорионд гацсан иргэдээ татан авах ажлын баг байгуулав

2020 оны 12-р сарын 03 өдөр, 17 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5fc4b67dc5447

Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод хөл хорионд гацсан иргэдээ татаж авах ажлын баг байгууллаа. Өмнөговь аймаг 2 хилийн боомттой, уг боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хийж байгаа учраас Монгол Улсын эдийн засаг, стратегийн гол бүс гэж үзсэн. Иймээс Засгийн газраас Өмнөговь аймгийг халдваргүй буюу “Ногоон бүс” болгохоор ажиллаж байна. Тиймээс УОК-ын 146 дугаар шийдвэрийн дагуу 12-р сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулахад асуудал, бэрхшээл тулгарч байгаа юм. 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн тус аймгийн Онцгой комиссын хурлаар Улаанбаатарт байгаа Өмнөговийн иргэдээ татан авах ажлын хэсгийг байгуулав. УОК-оос өгсөн шийдвэрийн дагуу 12-р сарын 02 буюу лхагва гаригаас эхлэн Өмнөговийн иргэдээ бүртгэж шинжилгээнд хамруулан сөрөг буюу халдваргүй гарсан иргэдийг татан авах ажлыг зохион байгуулах юм. Мөн Цогтцэций сум, Даланзадгадын “Энхийн хүслэн” ӨЭМТ, Политехник коллежид “Ковид-19” халдварын түргэвчилсэн шинжилгээ авахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх