Нас барсны гэрчилгээ хуурамчаар үйлдэж, зарсан этгээдүүдийг илрүүллээ

2020 оны 11-р сарын 24 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
police

Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа энэ цаг үед цахим орчинд буюу “Фэйсбүүк”-т “Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдэд туслалцаа үзүүлнэ” гэх зар байршуулан бусдыг хууран мэхэлж байсан этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлж, саатууллаа. Гэмт этгээдүүд Буяны компанийн бичиг баримт, нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдэж, дээрх зарын дагуу холбогдсон 12 хүнд тус бүрийг нь 250 мянган төгрөгөөр борлуулж байжээ.

Энэ хэргийг 35 настай Б, 33 настай  У нар үйлдсэн бөгөөд Б гэгч этгээд өмнө нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст залилах гэмт хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Буяны үйлчилгээ үзүүлдэг компаниудын бичиг баримт, нас барсны гэрчилгээг хуурамчаар үйлдсэн Б, У нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 буюу Залилах, 23.2 Хуурамч бичиг баримт үйлдэх ашиглах гэсэн заалтаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх