Өмнөговь: Өвөлжилтийн бэлтгэл төв суурин 95%, мал аж ахуйн салбар 70% хангагджээ

2020 оны 11-р сарын 22 өдөр, 15 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0k6a12645fb7a009aeac5
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдав. Өмнөговь аймгийн хэмжээнд төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдал 95%, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал 70%-тай хангагдсан байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж тулгамдаж буй асуудлаар холбогдох байгуулага, албаныханд үүрэг чиглэл өглөө.
1. Отор нүүдлийн бүс нутагт худаг ус гаргах
2. Малчид иргэдэд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
3. Өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, малчид иргэдэд аль болох хямд үнээр зарж борлуулах
4. Уул уурхайн компаниудын дэмжлэгтэйгээр өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангах
5. Агаарын бохирдлыг нэмэгдүүлэхгүй, цахилгаан эх үүсвэрээр халаалт дулааны асуудлыг шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэх
6. Ковид цар тахалтай холбоотой өөрийн болон бусад аймагт оторлож яваа малчид иргэдийн мэдээлэл харилцаа холбоог сайжруулах, зөвлөмж зөвлөгөө өгөх асуудлыг бодит ажил хэрэг болгохыг анхааруулав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх