Монголчууд галаа дээдэлдэг ард түмэн. Гал голомт цэвэр ариун байвал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй, эрүүл энх байна хэмээн билэгшээдэг.
Тиймээс “Буяны далай дэлгэрүүлэгч” төвөөс гурав дахь жилдээ Монгол эх хэлээрээ галын тахилга үйлдэх гэж байна. Тахилга билгийн тооллын намрын адаг сарын 28-нд буюу арваннэгдүгээр сарын 13-ны Баасан гаригийн хонь (14:00) цаг дор болох бөгөөд энэ өдөр БАР, МОРЬ, НОХОЙ жилтнүүдийн хийморийн буулттай өдөр давхцаж байгаагаараа онцлог юм.
Тухайн тахилгын номыг тахилгад оролцогч өөрөө хамтран уншиж, галын бурхныг баясган нас хийгээд эд баялаг, буян хишгээ даллан дуудаж, ажил үйлс, гэр орноо даатгах давуу боломжтой. Энэ үеэр Гал тахилгын судар, галын утлага, даллаганы цагаан хадаг тэргүүтэнг оролцогчдод өргөн барина.
Гал гэдэг тухайн айлын хамгаалалт ба аливаа муу бүхнийг түймэрдэн устгадаг учиртай. Орчин үеийн орон сууцанд амьдардаг айлууд гал түлэх, галаа тахих боломжгүй учир өсч төрсөн эцэг, эхийн гал голомтод очиж мөргөж тахих, эс бөгөөс нийтийн гал тахилгад очиж галын бурхныг баярлуулдаг билээ.
Галын их тахилгад оролцохыг хүсвэл ЭНД ДАРЖ ороод дугаараа үлдээх, эсвэл чатаар холбогдох боломжтой. Мөн 98110913,99681983 дугаараар бүртгүүлнэ үү.