Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна

2020 оны 11-р сарын 09 өдөр, 13 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

2020.11.07-08-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 545 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 424 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Ослын улмаас 13 хүн гэмтсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн дуудлага мэдээллийг хэлбэрээр нь авч үзвэл:

– Явган зорчигч мөргөх хэлбэрээр-4

–  Мөргөлдөх хэлбэрээр-3

– Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн  байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2020.11.07-ны өдрийн 06.28 цагийн орчимд ХУД-ийн 13 дугаар хороо Шувуун фабрикийн зам, гал түймэр унтраах 65-р ангийн зүүн хойд замд Toyota prius маркийн автомашины жолооч Ц нь замын хажуугийн хашлага мөргөж, зорчигч, 19 настай, эмэгтэй Н-н амь хохирсон.

2020.11.07-ны өдрийн 10.12 цагийн орчим Хэнтий аймаг Батноров сум, 5-р баг “Дунд сайхан” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 30 км/ шороон замд улсын дугааргүй Dayun маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 34 настай, эрэгтэй Б-н амь хохирсон.

Нийслэлд  90, орон нутагт 81  жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлж ажилласан байна.

Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарц нь дээр зам тавьж өгөөгүй 142 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажилласан байна.

Жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх