Зөвшөөрөлгүй түүхий нүүрс түлсэн 7 аж ахуй нэгжийн 247,2 тонн түүхий нүүрсийг хураалаа

2020 оны 11-р сарын 05 өдөр, 10 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123276700_4029046550456028_3762939309338072005_n

Агаар бохирдуулагч эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хамтран Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх талаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтын үеэр энэ жилээс мидлинг түлэх тусгай зөвшөөрөл авсан “Дун Фан интернэйшнл трейд” ХХК, “Мөнхбаясах кэйсэнг” ХХК, “Хасумегаватт” ХХК, “Төгс бүтээмж” ХХК, “Эс Эс Си Монголиа фүүд” ХХК, “Стандарт шуудай” ХХК, тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн “Сайле фүүд”ХХК гэсэн 7 аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээр түүхий нүүрс түлсэн зөрчил илэрлээ. Иймд эдгээр аж ахуйн нэгжийн өнжмөл 247,2 тонн түүхий нүүрсийг улсын /ахлах/ байцаагчийн актаар хураан авч, “Амгалан дулааны станц”-д төвлөрүүлсэн.

Мөн агаар хамгаалах төхөөрөмж ажиллуулах журам зөрчсөн “Петранано” ХХК, “Амин хүнс” ХХК гэсэн 2 аж ахуйн нэгж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын торгуулийн арга хэмжээ авлаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх