ГССҮТ: Эмч, мэргэжилтнүүдийн дунд дохионы хэлний анхан шатны сургалт зохион байгууллаа

2020 оны 11-р сарын 03 өдөр, 15 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
y30zd

“Эерэг хандлага-Эмчилгээний эхлэл” аяны хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Статистик мэдээлэл тандалт судалгааны албанаас “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчидтэй харилцах эерэг харилцааг сайжруулах, үйлчлүүлэгчийн эрхийг эрхэмлэх” зорилгоор Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай сургуультай хамтран “ДОХИОНЫ ХЭЛНИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа.

Тус албанаас 2020 оны 2-р сард дохионы хэлний эхний удаагийн сургалтыг Налайх дүүргийн ЭМТөвийн Нийгмийн ажилтантай хамтран цахим бүртгэлийн ажилчиддаа явуулсан бол энэ удаагийн сургалт хамрах хүрээгээ тэлсэн хоёр дахь удаагийн сургалт болсон юм.

Сургалтандаа ГССҮТөвийн СМТСАлбаны эмч, мэргэжилтнүүд, бүх тасаг нэгжүүдийн сувилагч нарын төлөөлөл, тусгай мэргэжилтнүүд, цахим бүртгэлийн ажилчдыг хамруулж, “ГЭРЧИЛГЭЭ” гардууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх