Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа ОБЕГ-ын зарим алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа.
“Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нарыг шагнасан юм.
Шагналыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.