Х.Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад улираан томилуулахаар боллоо

2020 оны 10-р сарын 30 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
123248519_1890831434393052_5135025547030682362_o
Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа. Тус хуралдаанаар
1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай
3. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тоог тогтоож, бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай
4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай
гэсэн асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд дүүргийн 1 дүгээр хороонд Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч Бөхчулууны Энхболд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдож батламжлагдлаа.
Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын буюу 97.1 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч Хөххүүгийн Болормааг Сүхбаатар дүүргийн Засаг даргад улираан томилуулахаар болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламлжиллаа.
Түүнчлэн дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдээр Э.Ариунтунгалаг, П.Мөнхбаяр, Х.Батжаргал, Р.Чогжмаа, Э.Ганбат, А.Ганхуяг нар сонгогдлоо.
Сүхбаатар дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас 26, Монгол Ардын намаас 5, Хөдөлмөрийн Үндэсний намаас 2, Бие даагч 2 төлөөлөл сонгогдсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх