Төв аймгийн Батсүмбэр суманд аймгийн аварга шалгаруулах “Ширээний теннис”-ний тэмцээн боллоо.
Тэмцээнд нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Батсүмбэр сум шалгарсан бол дэд байрт Угтаалцайдам сум, гуравдугаар байрт Зуунмод сум тус тус шалгарчээ.
Уг тэмцээнийг 1986 оны төгсөгч Ш.Явуухулан болон дулаан үйлдвэрлэлийн “Өнөрмандал” ХХК-ийн хамт олон ивээн тэтгэжээ.